Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн “Өөш” гэдэг газар, аймгийн төвөөс урд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т ачааны автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг энэ сарын 18-ний өдрийн 22.30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Манхан сумаас “Өөш“ гэдэг газрын чиглэлд зорчиж явсан тус малчин Ч-ын “Портер” загварын ачааны автомашин “Тэс” голын мөсөнд цөмөрч /жолооч 1, зорчигч 4/ суусан байсныг 1 цаг 15 минут ажиллаж татан гаргасан.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан