Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны тушаалаар баталсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулах хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хянаж, хүлээн авах үйлчилгээний хөлсний хэмжээ”-г тогтоосон байдаг. Үүнд геологи хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан, геологи хайгуулын ажлын төлөвлөгөөг давтан, геологи хайгуулын ажлын үр дүнгийн болон геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайланг давтан хянуулах хөлс багтдаг аж. Мөн ашигт малтмалын ордын нөөцийн тайланг хянах, Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, ордын нөөцийн тайланг дээрх зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох дүгнэлт гаргуулсны үндсэн дээр Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх зэрэг багтдаг гэнэ. Эдгээр үйлчилгээний хөлсийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдээр төлүүлдэг байсныг УУХҮ-ийн тушаалаар хүчингүй болгосон тул ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төлөхгүй болсныг АМГТГ-аас мэдэгдэв.