"Нүүрсний хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. Авлигатай тэмцэх газарт байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны хэрэг,Төмөр замын хэрэг, Энэ бүгд яах вэ? АТГ" гэх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр нүүр номдоо бичиж АТГ-ыг шүүмжилсэн.
Х.Баттулга БНСУ-д биеэ эмчлүүлэхээр буюу төлөвлөгөөт хагалгаанд орохоор явахдаа АТГ-аас зөвшөөрөл аваагүй гэх мэдээлэл байна.
Хувийн баталгаа гаргах тухай Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд доорх байдлаар заасан байна.
14.2 дугаар зүйл.Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр авна.
2.Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан