Монголын үндэсний бөхийн холбоо, SPS телевизтэй хамтран “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдаан зохион байгуулж байгаа. Уг барилдааны гуравдугаар шат буюу шөвгийн найман багийн дарааллыг тогтоох сугалааг явуулжээ. Багийн барилдаан өчигдөр эхэлж, Булган, Төв аймгийн бөхчүүд хүч үзсэн. Тэгвэл өнөөдөр Өвөрхангай, Баянхонгор аймгийнхан, маргааш Баян-Өлгий, Завханыхан, амралтын өдөр Увс, Архангай аймгийн багийнхан хүч сорих нь. “Алтан цом”-ын төлөөх шөвгийн найман багийн бөхчүүд тойргоор барилдан, аваргаа тодруулна.