Сангийн яамнаас эх үүсвэр нь тодорхойгүй, бүрдүүлэлтгүй гаргаж байсан нүүрсний талаар мэдээлэл өглөө.
Үүнд
1.Гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн 21 компани гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонн нүүрс илүү экспортолсон. 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон.
2. Улсын хилээр хоосон гэж бүртгэгдэж гарсан тээврийн хэрэгсэл 3. Экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гарсан байж болзошгүй 3,758 тээврийн хэрэгслээр нийт 379 мян.тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй. Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2,527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай Гашуунсухайт боомтоор ачаагүй гэсэн бүртгэлээр гарсан. Жишээлбэл: “М” ХХК гэх нэг компани 102 машинаар 789 удаа ачаагүй, “У” гэх компани 5 машинаар 975 удаа хилээр хоосон гарсан.
3. Экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гарсан байж болзошгүй 3,758 тээврийн хэрэгслээр нийт 379 мян.тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй.
Гаалийн байгууллага 2013-2018 онуудад дотоод хяналт шалгалт хийж, дээрх үйлдлийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.