Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хулгайн асуудлаар хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцыг Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох мэдээллээ. Тэрбээр "Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Одоогоор нийт 35 хүнийг яллагдагчаар татсан. Тухайлбал, хахууль авах гэмт хэрэгт долоо, хахууль өгөх гэмт хэрэгт 16, албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт найм, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" хэмээлээ.
АТГ нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтнуудын нэрсийг зарлалаа. Үүнд:
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд
- Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Ганбат
- Монгол Улсын их хурлын гишүүн А.Адъяасүрэн
- Монгол Улсын их хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- Монгол Улсын их хурлын гишүүн Ш.Раднаасэд
- Монгол Улсын их хурлын гишүүн Ц.Анандбазар
- Монгол Улсын их хурлын гишүүн Н.Наранбаатар
- Монгол Улсын их хурлын гишүүн Б.Баттөмөр
- Монгол Улсын их хурлын гишүүн асан Ц.Сэргэлэн
- Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж
- Өмнөговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
- Өмнөговь аймгийн засаг дарга асан Б.Бадраа
- “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Х.Ганхуяг
- "Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр
- "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан А.Ариунболд
Эдгээр хүмүүс нь нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдож ийнхүү шалгагдаж байгаа аж.