Иргэн Г.Ган-Очир хаан банкны дансанд 9.9 их наяд шилжиж орсон гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өчигдөр /2022.12.12/ иргэн Г.Ган-Очирын оролцсон сошиал сувгуудаар тархсан 9 их наяд төгрөг дансанд нь байршсан мэдээллийн талаарх тайлбарыг өгөх гэж байна.
Банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдэл, шийдвэрийн дагуу харилцагчийн банкан дахь дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоодог. Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр системийн боломжит оронгоор тооцоолон барилт хийсэн. Хасах дүнгээр дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш. Өөрөөр хэлбэл, орлого, зарлагын хөдөлгөөнийг банкны системийн боломжит мөнгөн дүнгээр дансны хязгаарлалт хийсэн гэсэн үг. Энэ гүйлгээг хийх боломжгүй. Хаан банкны нийт актив хөрөнгө 11 сарын 30-ны байдлаар 13,4 их наяд төгрөг байгаа. Тиймээс 9.9 их наяд төгрөгийн гүйлгээ нэг харилцагч дээр гарах боломжгүй" гэх тайлбар мэдээллийг өглөө.