Прокуророос “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татаж, цагдан хорих санал гаргасан. Шүүх прокурорын саналыг энэ сарын 12-ны өдөр хэлэлцээд Х.Нурлатад нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.
Түүнчлэн Х.Нурлатыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата хотод хууль бусаар тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьж байгуулсан хэрэгт мөн холбогдуулан шалгаж байна.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан