БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрынхан Богдхан уулын дархан цаазат газарт ашиглалтын нөөц, даацын судалгаа хийж буй. Салбарын сайд үүнд үндэслэн Нүхт, Шажин хурах, Залаатын зүүн богино, Тайны аманд газар ашиглах зөвшөөрөл нэмж олгохыг хориглосон. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт дахин хоёр аманд хязгаарлалт тогтоолоо. Тодруулбал, Манзушир болон Арцатын (Энхтайваны) аманд ашиглалтын даац хэтэрсэн гэж үзэн газар нэмж олгохыг зогсоов. Эдгээр аманд 240 га газар л сул үлдээд байжээ. Ингэснээр дархан цаазат Богдхан уулын нийт амны зургаад нь газар олгохгүй, хорио тогтоов.