Гэрэл зургийг Ц.Баярбаатар
Ойрмогхон Увс, Завхан, Архангай аймгаар яваад ирлээ. Ерөнхийдөө өвөлжилт хүндхэн, малын тарга тааруу, цастай болохоор отор нүүдэл ч ихтэй байлаа. Мөн малын ханш хямд байгаа нь амьжиргаанд нь хүнд тусаж буй талаар малчид халаглажбайлаа. Гэсэн ч малчид маань монгол хүний өөдрөг сэтгэлээр тэсгим хүйтэн өвлийг давна даа гэсэн итгэлтэй байгаагаа хэлэв.