Өнөөдөр өглөө Вашингтон хот дахь Рейганы олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо “American Airlines” компанийн Bombardier CRJ700 зорчигч тээврийн онгоц Blackhawk цэргийн нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдсөн тухай Холбооны нисэхийн удирдах газар мэдэгдэв.
Ройтерс агентлаг “American Airlines” компанийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр иргэний онгоцонд 60 зорчигч, нийсэх багийн 4 хүн байжээ
Харин “Blackhawk” нисдэг тэрэг АНУ-ын Армийн мэдлийнх байсан тухай Пентагон дахь эх сурвалж мэдээлэв.
Дээрх ослоос дөрвөн хүн амьд гарсан гэж NBC агентлаг мэдээллээ.
Ослын улмаас Рональд Рейган нисэх онгоцны буудал (DCA) бүх нислэгээ түр хугацаагаар зогсоожээ.