Монголын үндэсний бөхийн холбоо, SPS телевизтэй хамтран зохион байгуулж буй үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал II шатны барилдаанд Баянзүрх дүүргийнхэн Завханы хантай учраа таарч, 19:6-гаар илүүрхэв. Тус багт улсын заан М.Лхагвагэрэл (тав), сэлгээгээр орсон улсын харцага Л.Лха-Очир (гурав), улсын харцага Д.Бат-Эрдэнэ (гурав), улсын харцага Ш.Пүрэвгарьд (гурав), улсын начин М.Чимэдвандан (дөрөв), улсын начин Т.Дүгэрдорж (нэг) нар өрсөлдсөн юм. Өмнөговийн бөхчүүд Баянхонгор аймгийнхныг мөн 19:6-гаар буулган авлаа. Архангайн хүчтэнүүд Ховдынхныг13:12, Баян-Өлгийнхөн Дундговийнхныг 14:11, Увсынхан Баянгол дүүргийн багийнхантай сугалаа таарч өрсөлдөн 19:6-гаар буулган авч, шөвгийннаймд үлдлээ.