Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэр бүхий таван албан хаагчдад сахилгын шийтгэл ногдууллаа. Тодруулбал, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны “ Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ийн холбогдох заалт, дэд хэсгийг үндэслэн /удаа дараа ажлын хариуцлага алдсан/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тус яамны нэр бүхий таван албан хаагчдад тус тус сахилгын шийтгэл ногдууллаа.
Холбогдох хууль, журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулан сонсох ажиллагаа явуулахыг тус яамны Төрийн Захиргаа удирдлагын газарт үүрэг болголоо.