Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр жагсаалд 200 морьтон нэгдлээ. Тэд 40 их наядын хулгайг ил болгох, тодорхой хариу авахыг хүсэж буй. Тиймээс "Монгол Морь, Нохой Чарганы залуус ард түмний бүх боломжийг хулгайлсан луйварчдын эсрэг жагсаалд хүч нэмж морьтойгоо оролцоно" хэмээн уриалсаар морьтойгоор талбайд ирсэн юм. Гэвч хамгаалалтынхан морьтой жагсагчдыг талбай руу оруулахгүй байна. Цагдаагийнхан морьтнуудыг бүрэн цуглахаар нь талбай руу оруулна хэмээн мэдэгдлээ.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан