Гэрэл зургийг Э.Харцага
БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Оргил медиа менежмент” ХХК хамтран “Ногоон баяр-хайлахгүй” уриатай дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг нийслэлийн төв талбайд сарын турш зохион байгуулахаар төлөвлөөд буй. Энэ санаачилгыг олон улсын байгууллага, ЭСЯ-д дэмжиж, хог хаягдлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах зорилгоор дахин боловсруулсан бүтээгдэхүүн ашиглан 10 гаруй сүлд мод засаад байна. Үндэсний томоохон компаниуд ч үүнд нэгдэж, өөрсдийн нэрэмжит модоо байршуулахаар төлөвлөсөн. Гэсэн ч Сүхбаатарын талбайд сүүлийн өдрүүдэд үргэлжилж буй жагсаал, цуглаанаас үүдээд энэ ажил хойшилжээ. Мөн иргэдэд ном, бичиг хэргийн зүйлс солилцох боломж олгох “Шидэт хайрцаг”, хуучин хувцас, эдлэл, тоглоом хандивлах “Дулаахан өвөл” арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдлаас болоод хугацаанд нь зохион байгуулж чадаагүй аж. “Оргил медиа менежмент” компанийнхан “Жагсаалын үеэр иргэдийн эвдэж, сүйтгэсэн зүйлс (сүлд мод, хайрцаг, чимэглэл зэрэг)-ийг засаж сэлбэхээр ажиллаж байна. Асуудал намжихаар бүх арга хэмжээгээ хөтөлбөрийн дагуу үргэлжлүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах санаачилгад нэгдсэн байгууллагууд орой болгон ээлжилж, төв талбайд нэг цагийн эвент зохион байгуулах юм. Одоогоор 15 байгууллага талбайд сүлд мод зассан” гэв. Арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах