Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Байгалийн нөөц ашиглалт: Орлого ба зарлага” сэдэвт хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн байгаль орчны газар болон аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөлөл оролцож байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого бүрдүүлэлт, захиран зарцуулалт, байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Дээрх хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан санал, цаашид анхаарах асуудлыг нэгтгэн, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр 12 асуудал бүхий зөвлөмжийг боловсруулав.
Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 5 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 384 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.
Оюутны эрдэм шинжилгээний илтгэл, эсээ бичлэгийн уралдаанд ирүүлсэн нийт 45 эсээ, 25 эрдэм шинжилгээний илтгэлийн сонгон шалгаруулалтыг хийж, эсээний уралдаанд эхний 4 байр эзэлсэн оюутан, эрдэм шинжилгээний илтгэлд материалаа ирүүлсэн 25 оюутныг оролцуулан өргөмжлөл, батламж гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан