Эрчим хүчний системийн оргил ачааллыг өнгөрсөн долоо хоногийн байдлаар тооцож гаргажээ. Эл хугацаанд системийн оргил ачаалал өнгөрсөн ням гаргийн 19.00 цагт тохиосон бөгөөд 1405 МВт-д хүрсэн талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Уг дүн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 136, импортын хэмжээ 228 МВт-аар илүү гэсэн үг. Ингэснээр импорт 290 МВт-д хүрсэн аж. Тэгвэл бага ачааллын хувьд 1050 МВт байжээ. Эрчим хүчний эрэлт үйлдвэрлэл болон импортоор авч чадах техникийн нөхцөлөөс давбал цахилгаан хязгаарлахыг ч үгүйсгэхгүйг тус салбарынхан хэлж буй. Иймээс оргил ачааллын үед буюу 17.00-22.00 цагт ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, эрчим хүчээ зохистой хэрэглэж хэвшихийг дээрх хорооноос уриалав.