Иргэд нийгмийн сүлжээгээ бие биедээ мэдээлэл дамжуулсаар, төр, засагт хэд хэдэн төрлийн шаардлага тавьсан, хариу хүлээсэн цугларалт, жагсаалыг өнгөрсөн хоёр өдөр зохион байгуулав. Өчигдөр 16.00 цагийн байдлаар иргэд нийслэлийн төв талбайд, жанжин Д.Сүхбаатарын хөшөөний өмнө төвлөрч, чанга яригчаар “Ард түмний тэвчээр барагдсан”, “Парламент тарах ёстой”, “Засгийн газар огцор” хэмээн хашхирч байсан. Тэд Төрийн ордны хашаа тойрон гороолох явцдаа “Татварын мөнгөөр юу хийсэн бэ”, “Нүүрсний хулгайчдын нэрсийг ил тод зарла”, “Татварын дарамтаа зогсоо” зэрэг уриа хэлж явав. Тэдний дунд 40-өөс дээш насныхан жин дарж байгаа харагдсан. Иргэд жагсаалаа 17.00 цагийн үед Их тэнгэрийн ам тийш эргүүлсэн. Харин цагдаагийн байгууллагаас Маршалын гүүрэн дээр хамгаалалт гаргаж, иргэдийн ойртуулахгүй байлаа. 20.00 цагт манай сонины дугаар шилжих мөчид жагсаал үргэлжилж байсан юм. Тухайн үед Их тэнгэрийн амны цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлж байв.
Бэлтгэсэн Р.Жаргал