“Алтжин бөмбөгөр” худалдааны төвд өчигдөр “Хөвсгөл Алтандуулга” компанийн үйлдвэрлэсэн 25 кг, дээд зэргийн гурилыг 63 000 төгрөгөөр борлуулж байв. Энэ нь тус захад заржбуй хамгийн өндөр үнэтэй гурил юм. Мөн нэгдүгээр зэргийн “Өег” гурил 25 кг нь 53 000, нэг кг-аар савласан “Улаанбаатар” 2400-2600, “Алтан тариа” нь 2300-2400 төгрөгийн үнэтэй байлаа. Тус захад гурил, будаа борлуулагч нэгэн “Гурилын үнэ тогтмол өссөөр байна. “Улаанбаатар”, “Алтан тариа”-ны 25 кг-аар савласан гурил “ирэхгүй” байгаа. Хэрэв авчирвал 55 000-56 000 төгрөгийн үнэтэй байх болов уу. Ер нь бүх төрлийн гурилын үнэ сүүлийн нэг жилд кг тутамдаа 30-40 хувиар өссөн” гэв. Өнгөрсөн жилийн мөн үед “Алтжин бөмбөгөр”-т нэг кг-аар савлсан “Алтан тариа” гурил 1400 төгрөгийн үнэтэй байсныг нийслэлийн Статистикийн газрын тайлангаас харжболно. Тэгвэл уг гурилын үнэ жилд 60 гаруй хувиар нэмэгдсэн аж. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сарын эхний долоо хоногт Улаанбаатарт нэг кг нэгдүгээр зэргийн, савласан гурил 1750-1950 төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө 2100 төгрөгөөс давж, гурван сард дунджаар 200 төгрөгөөр өсжээ.