“Урвагч” гэдэг үг Зөвлөлтийн дэглэмийн эхэн үеэс л өргөн хэрэглэгдэх болсон аж. Брежневийн үед бол хууль ёсоор хилийн дээс алхчихаад эх орондоо эргэж ирэхээс татгалзсан хүмүүсийгийн нэрлэдэг байв. Ийм хүмүүсийн анхных нь Улаан армийн Тагнуулын удирдах газрын ажилтан Андрей Павлович Смирновыг гэж үздэг. Зөвлөлт засагт гомдсон сэтгэл нь үүний шалтгаан байсан юм билээ. Смирновын дүү нь 1920-иод оны эхээр Зөвлөлтийн эсрэг нэг байгууллагатай орооцолдож, баривчлагдаад удалгүй буудуулжээ. Смирновын ээж, бас нэгдүү хоёр хэлмэгдэлд өртөхөөс болгоомжилж нэрээ өөрчлөөд Бразил руу явчихсан байна. 1925 оны хоёр дугаар сард Смирнов Финландад томилолтоор очихдоо ээжтэйгээ явчихсан дүүгээ нас барсныг мэдсэнээс хойш цаашид ажиллах боломжгүй гэж үзсэн аж. Тэрбээр удаан бодолгүй Финландын цагдаагийн газарт очиж, тухайн үед тэнд ажиллаж байсан Зөвлөлтийн тусгай албаны тагнуулуудыг илчлэхэд бэлэн хэмээн хэлжээ. Тэглээ чСмирновшийтгэл хүлээж, финчүүд түүнд хоёр жил хорих ял өгөв. Түүнийг тэнд торны цаана“амарч” байхад Зөвлөлт Орос түүнд цаазын ял өгсөн байна. Хугацаагаа дуусгаад Смирнов Бразил руу ээж, дүү хоёроо зорилоо. Гэвч удалгүй түүний цогцос олджээ. Зөвлөлтийн шүүхийн оноосон ялыгийн гүйцэтгэсэн байх бүрэн магадлалтай.
Зугтагсдын амийг хороох нь 1920-1930-аад онд Зөвлөлтийн үнэний шүүхийн дуртай “ажил” байв. Үүнийг эрхэлдэг тусгай бүлэг байсан бөгөөд шаардлагатай тохиолдолд түүний хүмүүс даруй гадагш гарч урвагчийг эрж олоод устгачихдаг байжээ. Улаан армийн Тагнуулын удирдах газрын ажилтан байсан Владимир Нестерович 1925 оны наймдугаар сард Германд гэнэт амиа алдав. Түүнийг улс төрийн шалтгаанаар хилийн чанадад гараад, эргэж ирээгүй Зөвлөлтийн тусгай албаны анхны ажилтан гэж үздэг байв. Нестерович эргэж ирэхгүйгээ зарлачихаад Германыг зорихдоо тэнд очсон цагт аюулгүй байх болно гэж гэнэхнээр бодож байж. Удалгүй түүний араас устгах бүлэг Германд очсон байна. Урвагчийг устгах гэсэн нь өшөө хонзон авах гэснээс илүүтэй Нестеровичийг Британийн тусгай албад сонирхож байсантай холбоотой байлаа.
1920-иодоны эхээр Өвлийн ордныг эзлэхэд оролцсон хувьсгалч Игнатий Зевальтовский Зөвлөлт Орост алдартай нэгэн байв. Коминтерн түүнийг Балканы орнуудад тагнах, чагнах, хорлон сүйтгэх ажил зохион байгуулахаар Австрируу томилохоос өмнө 1917-1924 ондолон янзын алба хашиж байжээ. Зевальтовский удалгүй 1924 оны эцсээр сураг тасрав. Тэгтэл Коминтерний тагнуул Зевальтовский Полшийн эрх баригчдаас улс төрийн орогнол хүссэн тухай мэдээ дуулдлаа. Тэрбээр польш гаралтай хүн юм санж. 1925 оны эцсээр түүнд зохих ёсны цээрлэл хүртээсэн гэдэг. Нэгэн таамгаар түүнийг эмэгтэй хүнээр устгуулсан гэх. Голландад нууцаар ажиллаж байсан Вальтер Кривицкийг устгах гэж хэдэн жил чармайсан тохиолдол ч бий юм. Түүний жинхэнэ нэр нь Самуил Гершевич Гинзбург, Европын орнуудад олон жил ажиллаж, найдвартай хүн гэгдэж байв. Гэтэл 1937 онд тэрбээр Өрнөдөд үлдэхээр болсноо мэдэгдсэн байна. Кривицкий Зөвлөлтийн тусгай албаны маш чухал ажилтнуудыг илчлэн баривчлуулжээ. Зөвлөлтийн нэрд гарсан тагнуул Ким Филбиэнэ далимд сүйрлийн ирмэг дээр очсон нь ихээхэн цочирдуулав. Тухайн үед Филби иргэний дайнтай байсан Испанид сэтгүүлчийн дүрээр ажиллаж, генерал Франко юу төлөвлөж байгаа талаарх чухал мэдээллийг Москваруу явуулж байв. Зөвлөлтийн тусгай албанд их ойр холбоотой Британийн нэг сэтгүүлч генерал Франкогийн штабт ажиллаж байгаа хэмээн Кривицкий Английн эрх баригчдад ярьсан байна.
Кривицкий нэрийг нь хэлээгүй тулдаа Ким Филбийг тэр үед баривчилсангүй. Гэлээ ч ЗХУ-ын аюулгүй байдалд Кривицкийн учруулсан хохирол нэн их тул мэргэшсэн устгагч Яков Серебрянскийн хүмүүс түүнийг хөнөөхөөр Франц руу яаравчлан мордов. Кривицкий чөөрийг нь хөнөөх гэж байгааг сэжиглэн, амьдрах газраа байнга сольж байв. Дөрвөн жилийн турш тэрбээр Европоор хэрэн хэсэж яваад АНУ-дочжээ. 1941 оны хоёр дугаар сард толгой руугаа буудуулж амиа алдсан түүний цогцсыг Вашингтоны нэг зочид буудлаас олсон байна. Серебрянскийн хүмүүс Кривицкийн хажуугаар Зөвлөлтийн тагнуулч байсан Игнатий Порецкийг 1930-аадоны сүүлчээр идэвхтэй хайж байв. Энэ хүний жинхэнэ нэр нь Натан Маркович Рейсс, Европын орнуудад амьдарч, Зөвлөлтийн тагнуулын байгууллагад “Людвиг” гэдэг нууц нэрээр ажиллаж байжээ. Түүнийг Дотоод хэргийн ардын комиссариаттай холбоогоо таслахад чухам юу хүргэсэн нь тодорхойгүй ч Гитлерийн Германтай ЗХУ хэлхээ холбоо тогтоож эхэлсэн нь онцгой нөлөөлсөн аж. Гуйвшгүй интернационал ч тэрбээр үүнийг тэсэж тэвчиж чадахгүй байж. Тэгээд л ажлаа орхихоор шийдэж, үүнийг нь Москва юунд өршөөх билээ. Европ руу устгагчдын багдаруй илгээв. Хэдхэн сарын дараа Швейцарын уулын зам дээрээс Порецкий болон түүний гэргийн цогцсыг цагдаа нар олоход толгой руу нь буудаж хөнөөсөн байв.
1935 оны зуны нэг дулаахан орой Парист Эйфелийн цамхгаас нэгэн хүн учир битүүлгээр унасан байна. Францын цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэж, амиа алдсан хүн нь ЗХУ-ын иргэн Аркадий Биргер болохыг тогтоов. Тэрбээр тэр үеийн нэрд гарсан чекист, үеэл ах Яков Блюмкин дээр ирсэн байж. Блюмкин 1918 оны зун ЗХУ дахь Германы ЭСЯ-нд алан хядах үйлдэл хийж, элчин сайд Мирбахыг хөнөөснөөр Зөвлөлтийн тусгай албаны түүхэнд бичигдсэн хүн юм. Энэ үйлдлийн шалтгаан өнөө хэр нь тодорхой болоогүй байгаа. Харин үүнээс хойш Блюмкиний нэр алдар огцом өссөн байдаг. Чухам Блюмкин л үеэл Аркадийгаа аюулаас хамгаалах байгууллагаруу уруу татсан аж. Тэр болтол Аркадий Биргер Улаан армидал бахааж, цэргийн хөрөнгө үрэгдүүлсний учир шоронгийн хаалгататах дөхөж байжээ. Онцгой комисст өндөр алба хашиж, большевикуудын дээдэстэй ойр харилцаатай байсан ах нь нөлөөлж түүнийг хатуу шийтгэл хүлээхээс аварсан байна.
Үймээн дэгдээгч, аргазальтай, булингар тортогтой он жилүүдэд нэр нь цөөнгүй дуулдаж явсан Аркадий Биргер “хүйтэн толгой, халуун зүрх, цэвэр гартай хүн”, өөрөөр хэлбэл чекист байжээ. Тэгэхдээ аюулаас хамгаалах байгууллагадудаан ажилласангүй. Тус байгууллагын нууц ажилтан Биргер 1928 оны нэгдүгээр сард Перс рүү зугтаж, хэдэн сар өнгөрөхөд Францад оччихсон байлаа. Урвах болсон шалтгаан нь бас л тодорхойгүй. Аркадий мөнгөөр ямагт гачигдаж явдаг байсан гэдэг. Тэгэхээр санхүү голлох нөлөөтэй байсан байх магадлалтай. Түүнийг Серебрянский, Эйтингон нарын тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс долоон жилийн турш эрж хайсны эцсийн дүн нь 1935 оны зун Эйфелийн цамхгаас Биргер“санамсаргүй” ойчсон явдал байв.
Улс төрийн ерөнхий газрын Гадаад хэлтсийн ажилтан Георгий Агабековт нууц даалгавар өгч1930 оны хавар Парис руу илгээв. Удалгүй тэрбээр Зөвлөлтийн тагнуул байхаас татгалзаж, Францад үлдэхээр шийдсэнээ төвдөө мэдэгдсэн байна. Чухам яагаад ийм шийдвэр гаргасныг нь хэлэхэд төвөгтэй. Изабель гэдэг залуухан англи бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсноос үүдэлтэй гэх таамаг байдаг. Түүний амьдралд Изабель тохиолдлоор орж ирээгүй гэдэгт эргэлзэх юм үгүй, царайлаг, хүсэл тачаал ихтэй бүсгүйчүүдийг Британийн тагнуулын байгууллага их ашигладаг байжээ.
Тэгэхээр ухаан алдталаа дурласан Агабеков ертөнцийг тэр аяар нь мартаад Английн ван V Георгийн албат болохоор шийдсэн аж. Улс төрийн орогнол хүсэхээр Агабековыг очиход Британийн Элчин сайдын яам тун ч найрсаг ханджээ. Тэгээд оргодол маань хариу хүлээн хэдэн сарыг Парист өнгөрөөлөө. Энэ үед нөгөө Изабель хүүхэн хаашаач юм бэ алга болчихов. Оргилж буцалсан хайр нь ор мөргүй болох нь тэр.
Үүнээс нэгжилийн дараа эхлээд Нью-Йоркт, дараа нь Берлинд “Улс төрийн ерөнхий удирдах газар: Оросын нууц алан хядах ажиллагаа” ном хэвлэгдэж гарав. Зөвлөлтийн нууц тагнуул байсан Агабеков дэлхийн янз бүрийн орнуудад, түүний дотор Ойрхи Дорнод, Персид өөрийн явуулж байсан үйл ажиллагааны талаар маш тодорхой бичжээ. Энэ илэн далангүй бүтээлийн уршгаар Зөвлөлтийн тусгай албадтай холбоотой гэж сэжиглэгдсэн 400 гаруй хүн баривчлагдав. Тухайн бүс нутагт дээрх Ерөнхий газрын ажил хэсэг хугацаанд зогслоо. Урвагч үүнд сэтгэл ханасангүй. Шуугиан тарьсан номоо хэвлэгдсэний дараа тэрбээр Бельгид очиж, өөрийн мэдэх нууцыг мөнгөөр арилжихын тулд улс орнуудын тагнуулуудтай холбоо тогтоохыг оролдов. Энэ эрэл бүтэмжтэй болжээ. Европын олон улс, түүний дотор Англи, Франц, Германы тусгай албад түүнд хандсан байна. Зөвлөлтийн тусгай албадчгар хумхиж суусангүй, Агабековыг устгахаар чекистүүдийн хэд хэдэн бүлэг Европ руу хөдөллөө. Европ даяартаван жил урвагчийн араас ангуучлав. Тэгсэн чинь 1936 оны намар өөрийн үйлдсэн нүглээ наминчилж, сүүлчийн удаа боломж олгохыг Зөвлөлтийн тагнуулын байгууллагын удирдлагаас гуйсан захидал Агабековоос иржээ. Харин Москва түүнд итгэсэнгүй. Серебрянскийн хүмүүс эцэст нь Парисын нэгэн гудамжинд түүний дагзанд сум зоов.
1937 оны зун Афинд ЗХУ-ын хэргийг түр хамаарагч байсан Александр Бармин Өрнөдрүү зугтав. Дээр өгүүлсэн урвагчдаас ялгаатай нь Зөвлөлтийн үнэний шүүхийн хатуу цээрлэл түүнд ногдсонгүй, Бармин удаан амьдарч, өндөр наслаад өөд болжээ. Тэрбээр 1937 оны долдугаар сард Францын Элчин сайдын яаманд нууцаар очиж, улс төрийн оронгол хүсжээ. Францчууд түүнд найрсаг хандаж, удалгүй мань эр Парист очив. Тэнд очмогцоо Сталины бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн гэнэ. Тэртээх жилүүдэд ийм мэдэгдлийг олон большевик хийсэн байдаг. Үнэнч ленинчүүд үүнд ихэд дургүйцэж, бүх нүгэлд Сталиныг буруутгах болсон аж. Бармин гомдсон энэ хүмүүсийн нэг байв. Тэрбээр ажил хэрэг нь бүтэмжтэй байхад коммунизмын үзэл санаанд итгэж явжээ. Толгой дээрнь үүлс хуралдаж ирэхээр марксист сургаалд урам нь хугарч, Зөвлөлт засгийг эсэргүүцэгч болж орхих нь тэр. Герман гаралтай Бармин 1918 ондсайн дураар Улаан армид орж, удалгүй комиссар болж, улмаар цэргийн академи ч төгсөж. Хажуугаар нь Гадаад хэргийн болон Гадаад худалдааны ардын комиссариатын дипломатч бэлтгэх оройн курст суралцлаа. Дипломатчийн хувьданх хашсан алба нь Латвид суугаа Зөвлөлтийн байнгын төлөөлөгчийн газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга. Бармин нэгжилийн дараа Москвад буцаж ирээд тагнуулын албанд шилжив. Тэрбээр фарси зэрэг таван хэл сайн мэддэг байснаас холбогдох шалгалтыг давж, Перс рүү илгээгдлээ. Дараа нь түүнийг ЗХУ-ын худалдааны төлөөлөгчөөр Парист суулгаж, улмаар Грект ерөнхий консулаар томилжээ. Дэлхийн II дайны жилүүдэд Бармин Америкт амьдарч тэдний Стратегийн албыг удирдах газар(Тагнуулын төвгазар)-т ажиллаж байжээ. Зөвлөлтийн эсрэгилт үзэл бодол нь Америкийн тагнуулын байгууллагынхны ч гайхлыг төрүүлж, яваандаа энэ байдал нь ажил хэргийн эрх ашигт саадболно гэж үзэж түүнийг ажлаас нь халав. Бармин үлдсэн амьдралаа сэтгүүлчийн ажилд зориулсаар Горбачевын өөрчлөн байгуулалт ид байхад 88 насандаа хорвоог орхижээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант