Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс сурагчдыг дайрсан иргэн М-д холбогдох хэргийг шалгаж дуусжээ. М нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж, бусдын автомашиныг болон явган хүний замаар явж байсан насанд хүрээгүй С, Э нарыг мөргөсөн. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтай Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн аж. Хэргийг прокурор хянаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн М-д яллах дүгнэлт үйлдэх нь ээ.