Цагдаагийн байгууллагад 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 16 настай охин “Б” нь Дархан-Уул аймгийн Дархан сумд оршин суух гэрээсээ энэ сарын 4-ний өдөр гараад сураггүй алга болсон” гэх мэдээлэл бүртгэгдсэн юм. Гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Шалгалтын явцад Б нь энэ оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, 9-ний өдөр өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нөхцөл, байдал тогтоогдсон. Тус нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн, чиглэлийн ахлах мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллаж, энэ сарын 26-ны өдрийн 02.30 минутад ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн. Охины биед ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байгаагүй. Мөн охиныг ирснээс хойш сэтгэлзүйчтэй уулзуулан, сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлж байгаа юм байна. Охин таньдаг хүмүүстэйгээ хамт явсан гэж ар гэрийнхэндээ хэлсэн бөгөөд яг ямар харилцаатай, ямар хүмүүс гэдэг нь тодорхойгүй байна” гэлээ. Охины отоглож байсан газар нь Түнхэл тосгоноос 160км зайтай. Тус газарт очихын тулд зөвхөн Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаар явах боломжтой учир машин техникийн асуудал үүссэн хоног хугацаа алдсан гэнэ. Эрэн хайх ажил учир бага бүрэлдэхүүн, зардлын талаар мэдээлэх боломжгүй гэнэ.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан