Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28.040, мөрдөн байцаалтын 2803 хэрэгт хяналт тавьж ажиллав. Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 315 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл бичиж хүргүүллээ. Түүнчлэн 89 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 51, Өмчлөх эрхийн эсрэг 21, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Авлигын 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба