Ирэх долоо хоногт зарим нутгаар хүйтний эрч эрс чангарч, 40 хэм давах төлөвтэй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор цахим сүлжээнд 36 цагийн турш үргэлжилсэн цас орох талаар мэдээлэл тархаад байгаа юм.
Тэгвэл үүнд УЦУОШГ-аас дараах тайлбар гаргажээ. Тодруулбал, "Олон Нийтийн Сүлжээгээр Явж Буй /36 Цаг Цас Орно/ Гэсэн Мэдээнд Тайлбар Хийх Нь: Улаанбаатар Хот Орчмоор Арваннэгдүгээр Сарын 27-Нд Цас Орж, 28-Нд Агаарын Температур Эрс Хүйтэрч, Хүйтнээсээ Цас Хялмаалж, Ялимгүй Цас Орно. Үргэлжилсэн Их Хэмжээний Цас Орохгүй" Гэх тайлбарыг өглөө.