ОХУ Украины нутаг дэвсгэрт дахин их хэмжээний пуужингийн цохилт өгчээ.
Энэ удаагүй пуужингийн цохиолт Украины эрчим хүчний салбарт хамгийн ноцтой хохирол авчирчээ.
Цохилтод Киев, Винниц, Днепропетровск, Львов, Одесс, Харьков, Хмельницкий, Николаев, Полтава болон Запорож хот өртсөн байна.
Эдгээр муж, хотуудын эрх баригчдын мэдэгдэж буйгаар дэд бүтцийн байгууламжууд их хэмжээгээр хохирсон бөгөөд сэргээн засаж амжихгүй байгаа аж.
“Киев хотын гуравны хоёроос илүү буюу 70 хувь нь цахилгаангүй хэвээр байна” гэж Киев хотын дарга Виталий Кличко өөрийн Telegram сувагтаа мэдэгдэв. Түүний хэлснээр “Цахилгаан эрчим хүчийг эргэж сэргээхийн тулд нженерүүд бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэв.
Гэвч энэ нь Украины эрчим хүчний системийн тэнцвэрт байдлыг сэргээхээс хамаарах аж.
Үүнээс гадна Киев хотын усан хангамж зогссон байна.
“Киев даяар усан хангамж зогсоосон. Хотын ус сувгын мэргэжилтнүүд аль болох хурдан сэргээхээр ажиллаж байна" гэж Кличко хэлэв.