БНСУ-ын Тэгү хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордонд сугаа волейболын олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 18-21-ны өдрүүдэд болов. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 14 багийн 116 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны баг хүрэл медаль хүртсэн талаар Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.