Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага, ахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ)- ныхан хамтран МУИС-д цаг уурыг тандан удлах станц байгуулж байна. Өдгөө станцын тоног төхөөрөмжийг угсрах, уурилуулах ажил үргэлжилж буй гэнэ. Үүний дараа өндөр нарийвчлалтай зургуудыг хиймэл дагуулаас хүлээн авах, боловсруулах, ашиглах чиглэлийн ургалтад холбогдох мэргэжилтнүүдийг хамруулан мэргэшүүлэх бөгөөд ирэх сард багтаан танцын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөснийг ХХХЯ-наас мэдээлэв. Уг станцыг байгуулснаар манай улс сансрын хиймэл дагуулаас цаг уурын өндөр нарийвчлалтай зургуудыг хүлээн авах боломж бүрдэх нь. Түүнчлэн манай эрдэмтэн, удлаачид уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын нөхцөл байдлын удалгаа хийх бааз суурь өргөжиж буйг ХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай онцоллоо. Тэрбээр “Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын 100 хувийн дэмжлэг, хөрөнгө оруулалтаар уг танцыг байгуулж буй. Тус байгууллагын анхны гишүүн орнуудын нэг нь манайх. Манай улсын цаг уурын байгууллага орчин үеийн дэвшилт, сайн тоног төхөөрөмжүүдтэй. Гэхдээ эрдэмтэн, удлаачдын хувьд тус байгууллагын төхөөрөмжийг байнга ашиглаж, судалгаа хийх нь учир дутагдалтай байсан. Тиймээс шинэ станцыг МУИС-ийг түшиглэн, эрдэм шинжилгээний зориулалтаар байгуулж буй юм. Зөвхөн тус сургуулийнхан бус, албарын бүх эрдэмтэн, удлаачид уг станц нээлттэй. Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагынхантай хамтран цаашид манай улсад газар хөдлөлтийн станц байгуулахаар хэлэлцэж байна” хэмээн мэдээлэв.