Улаанбаатар хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, агаарын бохирдлын бууруулах зорилгоор шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөхөд онцгой анхаарч байна. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж буй . Одоогоор 116 мянган тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Мөн борлуулалтын 650 цэгээр шахмал түлш худалдаж, шаардлагатай тохиолд борлуулах цэгийг нэмэгдүүлнэ гэдгийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр онцлон мэдэгдсэн юм.
Шахмал түлшний чанарт ийслэлийн Мэргэжлийн хяналтын газар байнга хяналт тавьж ажиллаж буйг, мөн өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ жилийн сайжруулсан түлшний чийг, бат бөх чанар сайн, уугилт бага тус газрын дарга С.Даваасүрэн мэдээлэл өгөв. Цаашид нийслэлийн удирдлага, холбогдох газар, нэгжүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулан, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж, мөн түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтаа сайжруулахад анхаарч ажиллах юм байна.