УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Үүнийг зөвхөн Засгийн газар хянах нь хангалтгүй, цогц арга хэмжээ авч байж үр дүнд хүрнэ гэдгийг тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж, хяналтын сонсгол зохион байгуулах нь зүйтэй хэмээн Ерөнхий сайдад асуулга тавьж буй аж. Хариуг нь энэ сард багтаан танилцуулах ёстой гэв. Мөн УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу есөөс доошгүй гишүүний саналаар сонсгол зохион байгуулах боломжтой тул “ангийнхан”-аасаа гарын үсгийг нь цуглуулахаач хэллээ.
Гишүүн Т.Доржханд “Эрх баригчид дангаараа Засгийн газраа байгуулсан. Харин УИХ-д гурван намын төлөөлөл бий. Нүүрсний хулгайн талаар нийтэд нээлттэй мэдээлэл өгч, ойлгуулж чадвал үүнийг зогсоох боломжтой. Сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрсийг хулгайгаар хил гаргасныг ярьж байна. Энэ нь одоогийн ханшаар 6.5 тэрбум ам.доллар буюу 20 их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ хоёр их наяд төгрөг. Юуны түрүүнд, оффтэйк гэрээ, хоёрдугаарт, гаалийн мэдээнд тусгаагүй нүүрс, гуравдугаарт, тээврийн бизнес, эцэст нь төмөр замын “хулгай” буюу уг дэд бүтцийг тавьсан санхүүжилтийн эх үүсвэрийг шалгаж, нийтэд ил болгох ёстой” хэмээсэн юм.
Бэлтгэсэн Б.Уран