ШӨХТГ-аас сүүлийн үед хийж буй хяналт, шалгалтын талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өглөө. Энэ үеэр “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн хамтран ажиллах гэрээний зарим заалт нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогынх нь зургаан хувьтай тэнцэх буюу 6.99 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан тухай мэдээлэв. Мөн “Боса”, “Моннидер”, “Дижитал концепт” компанийн хамтран ажиллах гэрээний зарим заалт нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгасан аж. Тэгвэл эдгээр компанийн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарласан нь тогтоогдоогүй гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор