Завхан аймагт урд шөнө 15 настай хүү өөрийгөө буудсан хэрэг гарсныг манай сайт мэдээлсэн Үүнээс гадна Ховд аймагт, 15 настай хүү сум алдаж, аавынхаа аминд хүрсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 4-ний 19.20 цагт Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт 15 настай хүү сум алдсанаас үүдэн аавынх нь амь хохирсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 43 настай, эрэгтэй “О” нь гэрээсээ “Тоз-8” маркийн галт зэвсэг авч гараад нохойгоо буудах гэхэд 15 настай хүү “Т” нь хориглох үед галт зэвсгийн гох дарагджээ, сум алдан аавынхаа цээжин хэсэгт оносон гэнэ. Тухайн буу зөвшөөрөлтэй байсан, эсэх нь шалгалтын явцад тогтоогдох бөгөөд, Хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх хэргүүдтэй холбоотойгоор галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа иргэд галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан