Дани улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ болох бөгөөд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөнө. Тэмцээний эрэгтэйчүүдийн 83 кг-ын жинд ОУХМ Б.Дүвжид, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Х.Энхболд, -120 кг-д Ш.Чанарав, Т.Сайфола, +120 кг-д Б.Хадбаатар нар хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Б.Марал нар оролцохоор өнөөдөр Дани улсыг зорив.