Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн шийдвэрээр "Ковид-19"-ийн хоёр тохиолдол илэрсэн. Үүнтэй холбогдуулан тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулар зорилгоор 10-12-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэрийг гаргаад байна. Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байх, бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хийв. Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч гаалийн баталгаат хашаа руу нэвтрэх аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчдийг тус хугацаанд хориглосон байна.