ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон улсын жишигт нийцсэн төрөх өрөөнүүдтэй болжээ. Мөн хоёр өрөөг VIP болгон тохижуулж, төрөх эх хүсвэл гэр бүлийнхээ хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжийг бүрдүүлжээ. Тодрхой хэлбэл, Баянгол дүүрэгт байрлах, Монгол Улсын хэмжээнд цор ганц тооцогдох ЭХЭМҮТ (Эх нялхас) ашиглалтад орсон цагаасаа хойш иж бүрэн засварт ороогүй, хүчин чадал, ачаалал хэтэрсэн, тоног төхөөрөмж нь хуучирсан, эх хүүхдийг эмчлэх орчин үнэхээр хэцүү байсан. Харин 2022 оны Улсын төсөвт тодорхой мөнгө суулгаснаар зарим тоног төхөөрөмжөө сольж, их засвар хийж чадсан байна. Тухайлбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн "нөхөн үржихүйн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн "хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгад их засвар хийжээ. Ийнхүү ЭХЭМҮТ-ийн Төрөх тасаг 35 жилийн дараа иж бүрэн засварт орж, ээжүүд амаржихад таатай орчин нөхцөл бүрдсэн байна. Мөн дэлхийн жишигт хүрэхүйц тоног төхөөрөмжтэй, үйлчилгээтэй болжээ. Цаашлаад аавууд эхнэр, хүүхэдтэйгээ хамт байх өрөөтэй болсноос гадна төрсөн ээжид эмнэлгийн тогооч нар шинэ шөл хийж үйлчлэх боломжтой боллоо.