ШӨХТГ-аас "Миний дэлгүүр"-ийн лангууны үнэ кассын үнэ зөрж байгаатай холбоотой бичлэгийн мөрөөр холбогдох албан тушаалтнуудыг дуудаж уулзжээ. "Миний дэлгүүр" ХХК-ийн зүгээс энэ төрлийн зөрчлийг дахин гаргахгүй, гарсан тохиолдолд хэрэглэгчийг хохироохгүй байх оновчтой шийдвэр гаргажээ. Тухайлбал, энэхүү шийдвэр нь гарсан зөрчлийн хариуцлагыг "Миний дэлгүүр" ХХК хүлээж, хэрэглэгчийн хохирлыг газар дээр нь шийджээ. Ингэснээр хэрэглэгч хохирохгүй, санамсаргүй зөрчил гарсан тохиолдолд ШӨХТГ-аас хуулийн хариуцлага тооцож, торгууль шийтгэл оногдуулахад хүрэлгүйгээр компани хариуцлагажих боломжтой болж байгаа юм.
Бүх дэлгүүр худалдааны төвүүд "Миний дэлгүүр" ХХК-ийн жишгээр "Зөв бичилтийн АМЛАЛТ" өгч ажиллавал дэлгүүр, хэрэглэгч, хэрэглэгчийн байгууллагын тал талын ашиг сонирхол хангагдах аж. Иймд ШӨХТГ-аас бүх худалдааны байгууллагуудыг "Миний дэлгүүр" ХХК-ийн жишгээр "Зөв бичилтийн АМЛАЛТ" гаргахыг уриалж байна.