“Мемфис” багт 134:124-ийн харьцаатай ялагдсаны дараа “Бруклин”-ий лидер К.Дюрант уг ялагдал болон шинэ улирлыг тааруу эхлүүлж буйн гол шалтгаан нь гурван онооны шидэлтийн онч тааруу байгаатай холбоотой гэжээ. “Холын зайн шидэлтээ оруулахгүй байгаа нь манай багийг алж байна. Өнөөдөр яг энэ хүчин зүйл тоглолтын ялагчийг тодрууллаа. Тааруухан тоглож, эсвэл ижил түвшний өрсөлдөгчтэй нүүр тулсан тохиолдолд холын зайн шидэлтээ оруулах л юм бол ялах боломжтой байдаг” гэж К.Дюрант өгүүлсэн байна. “Нетс” улирлын эхний гурван тоглолтынхоо хоёрт нь хожигдоод байгаа. Эл тоглолтод зочин багийн холбон тоглогч Ж.Морант онцгойрон 35 оноо авч, долоон дамжуулалт өгч, таван удаа самбараас бөмбөг авчээ.