Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-мал аж ахуй” үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ хамтран маргааш Төрийн ордонд зохион байгуулах нь. Уг чуулганыг УИХ-ын 2022 оны Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор зохион байгуулах аж. Чуулганд төрийн болонтөрийн бус, хувийн хэвшлийн, олон улсын байгууллага, мал зүйч, малын эмч, малчдын800 орчим төлөөлөгч оролцох гэнэ. Энэчуулганы үеэр нэгдсэн хуралдаан, мал аж ахуйн инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Мөн “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”, “Монгол орны мал аж ахуй ба дэлхийн мал аж ахуйн салбарын хөгжлийн чиг хандлага”, “Малчдын нийгмийн асуудал” сэдвээр илтгэл танилцуулахаар төлөвлөжээ. Бас “Мал эмнэлгийн салбарын шинжлэх ухааны ололт-Хүнсний аюулгүй байдал”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөцийн талаар” болон мах, сүү бэлтгэн нийлүүлэх, боловсруулах үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал зэргийг хэлэлцэх аж.
Бэлтгэсэн Б.Сонор