БНСУ-дахь ХНХҮТ-өөс ажлын байран дээрээ ажил олгогчийн дарамтанд өртсөн Монгол улсын иргэний асуудлаар Гёнги мужийн Гуанжү хотын Цагдаагийн газрын эрүүгийн хэрэг мөрдөн байцаах хэлтсийн 4-р албанаас тодруулахад дээрх хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа гэжээ. Тус хэрэгт холбогдсон монгол иргэд одоогийн байдлаар цагдаагийн байгууллагатай холбоо тасарсан гэнэ. Ямартай ч цагдаагийнхан энэ асуудалд нухацтай хандаж, дотоод, гадаадын иргэн гэж үл ялгаварлан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээ мэдэгдсэн байна.
Дээрх иргэн нь хөдөлмөрийн харилцаанд оролцох явцдаа ажлын байрны дарамтанд өртсөн. Тиймээс БНСУ-дахь ХНХҮТ-өөс тухайн иргэнд олгоогүй цалингийн асуудал байх аваас БНСУ-ын Хөдөлмөрийн стандарт хуулийн дагуу шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ. Цаашлаад хууль хяналтын байгууллагад үнэгүй өмгөөлөгчөөр хангах тал дээр дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой аж.