Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын Хонгилын бууц гэх газраас хоёр сарлаг хулгайд алдагдсан гэх мэдээлэл иржээ. Мөн өдрийн 21.00 цагийн орчимд Богт сумын Цэлгэр гэх газраас “Нэг тооны үхэр хулгайд алдагдсан” тухай дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж дээрх хэргүүдийг “Д” болон “Б”, “Ё” нар үйлдсэнийг шуурхай илрүүлж, малын түүхий эдийг худалдан борлуулахаар зөөвөрлөж байхад саатуулж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэн та эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.