Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрдэнэт үйлдвэрийн талаар "Авлигатай Тэмцэх Газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Одоогоор 10 гаруй хүнийг яллагдагчаар татаад шалгах ажиллагаа дуусах шатандаа орж байгаа гэсэн мэдээллийг авсан. Мөрдөн шалгах ажиллагаа дууссан тохиолдолд хэрэг шүүх рүү шилжинэ. Шүүх рүү шилжмэгц урьдчилсан хэлэлцүүлэг явагдана. Үүний дараа гэм бурууг тогтоох шат дараалалтай ажиллагаанууд явагдахаар байгааг хэлье"гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан байсан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүст холбогдох хэргийн жагсаалтыг танилцуулахаар бэлдсэн гэдгээ онцоллоо. Гадаадын хөрөнгө оруулагчид монголд үйл ажиллагаагаа явуулахад Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч хувьцаа эзэмшиж байсан хүмүүс нь иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн талаарх тодорхой хэргүүдийн судалгааг хийж байна. Өөрөөр хэлбэл, Монголд хамгийн таатай суурь эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Тэр дундаа арбитрт маргааш хянан шийдвэрлэх ажиллагаан дээр гацсан, шүүхийн шатанд гацсан, иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгон шийдүүлсэн, бусдыг үндэслэлгүйгээр Монгол Улсаас гаргах хууль бус ажиллагаа зохион байгуулж, хар тамган даруулан хөрөнгө оруулагчийг Монгол Улс руу орж ирэхгүй болгосон гэх мэт урт жагсаалтыг танилцуулах аж. Тодорхой хэлбэл, аравдугаар сарын 28-нд олон нийтэд мэдээлэх юм байна.