Цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулсан юм. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү энэ үеэр "Цахим орчинд I төрөх эмнэлгийн эмч, ажилтнууд төрсөн нярайн ихсийг зардаг гэх мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр гарсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй зүйл дээр гомдол мэдээлэл бүртгээд, холбогдох шалгалтын ажиллагаа хийдэг. Энэ тал дээр гомдол мэдээллийг нь шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэх товч мэдээлэл өгье. Гэхдээ хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, эсэх болон тогтоогдсон эсэх талаарх тодорхой мэдээлэл одоохондоо гараагүй. Ямартай ч тухайн мэдээллийг зүгээр хараад өнгөрөөгүй. Мэдээллийг харсан даруйд шалгаж нягтлах ажиллагаа хийж эхэлсэн" гэх мэдээллийг өглөө.