Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна. 2022 оны 10-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.