БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч БНСУ-ын иргэн зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхан анхаарлаа хандуулж, тус улсын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл эл асуудлыг ГХЯ-наас тодруулахад "Сөүл дэх Консулын газрын албан хаагч нар яг одоо зодуулсан эмэгтэйн асуудлаар БНСУ-ын цагдаа нартай уулзаж байна. Цагдаагийн газраас уг асуудлыг шалгаж эхэлсэн. Хэзээний бичлэг, хэн болох нь гэх мэтээр хэргийн мэдээллийг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.