Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 15-ны өдрийн 07:42 цагт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны ... тоотод "Хүн нас барсан байна " гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийг тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 3-р хэлтсээс шалгахад 48 настай, эмэгтэй "А" нь биедээ ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан байсан гэнэ. Дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтсээс мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулахад хохирогч гадны нөлөөтэй амь насаа алдсан нь тогтоогдсон аж. Шалгалтаар түүний амь насыг нөхөр болох 57 настай, эрэгтэй, "Д" нь согтуурсан үедээ хохироосон байж болзошгүй байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.