Хэд хоногийн өмнө 16 настай охин 28 дугаар сургууль орж бага насны гурван хүүг "Цагдаагаас явж байна. Ажил дээр очиж мэдүүлэг өг" гээд авч явахыг завдсан. Азаар сургуулийн ажилтан таарч бичиг баримтыг нь шаардахад машинаас авчирна гээд зугтаасан байдаг. Харин өчигдөр дээрх охин бусдын гар утас дээрэмджээ. Тодорхой хэлбэл, “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай эрэгтэй хүүхдийг үл таних хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг дуудлага мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгтнийг саатуулав. Шалгалтын явцад дээрмийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай, эмэгтэй, А гэгч нь үйлдсэн болохыг тогтоожээ. Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг хуурч залилах, эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэргээс төрлийн гэмт хэрэг урьдчилан сэргийлж хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аливаа төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.