“Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” сэдэвт САТРЕПС төслийн хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо. Хуралд Япон судалгааны байгууллагын төлөөлөгчид оролцов.
БШУЯ, ЖАЙКА, Шинжлэх ухаан, технологийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь 2020-2025 он хүртэл 5 жил хэрэгжих юм. Энэ үеэр мөн Монголын талд нийлүүлэгдсэн судалгааны багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол болов. Төслийн хүрээнд хийгдэж буй судалгааны ажлын үр дүнг амьдралд хэрэгжүүлэх, нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд нийгмийн шинжлэх ухааны салбарын эрдэмтдийг төсөлдөө татан оролцуулах нь чухал юм. Ирэх жил төслийн дунд хугацааны үнэлгээ хийгдэнэ.