Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тану софт” компанийнхан хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Ub winter sale” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд талууд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах “Ub winter sale” нэгдсэн платформ, гар утасны аппликэйшн бүтээн, хөгжүүлэх аж. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь дотоод, гадаадын зах зээлд таниулан сурталчлах чиглэлээр ажиллах гэнэ. Эдгээрээс гадна цуврал эвент, үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг төслийг 2025 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна