Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун Алтан Өлгийн хашаанд “Хүүхэд нь аавынхаа хоолойг зүсчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад тус тоотод суух 17 настай, эрэгтэй “М” гэгч нь согтуурсан үедээ төрсөн эцэг гэх 51 настай “Б” гэгчийг олон удаа хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Хэрэгт холбогдсон “М” гэгчийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэргийн дуудлага аравдугаар сарын 10-ны өдрийн 22.26 цагт иржээ.