Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн нутагт ОХУ-аас эхлэн гарсан ой, хээрийн түймэр энэ сарын 5-нд орж иржээ. Түймэр хилийн 245-246 дугаар тэмдэгтээр орж ирсэн бөгөөд одоогоор долоон км өргөн, таван км урт газрыг хамраад буй юм байна. Дээрх сумын төвөөс 100 км-ийн зайтай газарт түймэр гарсан аж. Орон нутгийн иргэд болон холбогдох байгууллагын ажилтан, алба хаагчдын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй баг галыг унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр мэдээлэв. Тухайлбал, аймгийн Онцгой байдлын газрын харьяа Гал түймэр унтраах, аврах 43, 57 дугаар анги, хилийн 0277 дугаар ангийн алба хаагчид болон сумын ЗДТГ-ын ажилтнууд газар дээр нь ажиллаж байгаа гэнэ.
Бэлтгэсэн М.Оч