"Blue bus" компанийн жолооч 2022 оны тавдугаар сарын 5-нд хүүхэд дайрч, ноцтой осол гаргасан. Улмаар хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгасан гэнэ. Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар энэ талаар "Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг Эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин "Blue bus" компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, 3 сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ. Компанийн зүгээс хүүхдийн эмчилгээний зардалд мөнгө олгосон байна. Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа" хэмээн мэдээллээ.